Улаанбаатарт бороо орохгүй, 25  градус дулаан байна

Улаанбаатарт бороо орохгүй, 25  градус дулаан байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.  Өнөөдөр нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Слахи ихэнх нутгаар баруун хойноос секундэд  5-10  метр,  нутгийн зарим газраар  борооны өмнө түр зуур ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +19...+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи  баруун хойноос секундэд  5-10  метр. +23...+25  градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.