Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 10 даван түрүүлж, Даян аварга цол хүртсэн Б.Орхонбаярт Шунхлай групп болон АПУ компаниас Lexus LX 600 автомашин, нэг тэрбум төгрөгийн мөнгөн шагнал гардууллаа.
Шунхлай группийн Ерөнхийлөгч П.Батсайхан, "Монголынхоо ард түмнийг баярлуулж, бахдуулсан энэ сайхан амжилтын эзэн болсон Б.Орхонбаяр дүүдээ цаашдын спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе. Аварга цолоо бататгаж, дархан аварга болоорой" гэжээ.