Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын 1024 хүчит бөхийн барилдаан өндөрлөлөө.
Энэ жилийн улсын баяр наадамд улсын арслан Б.Орхонбаяр 10 даван түрүүлж, Монгол Улсын даян аварга цолны болзол хангалаа.
Тэрбээр шөвгийн дөрөвт улсын заан М.Лхагвагэрэлийг давж үзүүр түрүүнд шалгарсан бол түрүү бөхийн төлөөх барилдаанд шинэхэн улсын арслан Б.Бат-Өлзийг өвдөг шороодуулснаар төрийн их баяр наадмын түрүү магнайд шалгарч байна. Харин улсын заан Б.Бат-Өлзий улсын баяр наадамд үзүүрлэн улсын арслан цолны болзол хангалаа.