Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү, үзүүрийн барилдаан хэдхэн мөчийн дараа эхлэх гэж байна. Энэ үеэр улсын гарди цолны болзол хангасан улсын заан Г.Лхагвагэрэл сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр"Энэ жил Отгонтэнгэр хайрханы минь наадам болж унаган нутгийнхан маань сайхан наадлаа. 1024 бөхийн барилдааны есийн даваанд Б.Орхонбаяр найзтайгаа таарч үнэн хүчийг үзлээ. Найзыгаа төрийн наадамд түрүүлээрэй хэмээн ерөөөе. Ирэх жилийн наадамд илүү сайн барилдах байх гэж найдаж байна" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: