Үндэсний их баяр наадмын 1024 бөхийн барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр ес давж, түрүү үзүүрт шалгарлаа

Үндэсний их баяр наадмын 1024 бөхийн барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр ес давж, түрүү үзүүрт шалгарлаа

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваа өндөрлөлөө. 

Шөвгийн дөрвийн ам авах ёслолын үеэр Дархан аварга Н.Батсуурь улсын заан Б.Бат-Өлзийг амлан авснаар нөгөө талд улсын арслан Б.Орхонбаяр улсын заан М.Лхагвагэрэлтэй учраа тааран барилдсан.

Есийн даваанд Дархан аварга Г.Батсуурь тахим буулгаж, улсын заан Б.Бат-Өлзий даваад байсан юм. Ингээд төд удалгүй улсын арслан Б.Орхонбаяр улсын заан М.Лхагвагэрэлийг давж түрүү, үзүүрт шалгарлаа.