Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрвийн барилдаан эхлэх гэж байна.
Шөвгийн дөрвийн барилдаанд Дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан Б.Бат-Өлзий, улсын заан М.Лхагвагэрэл нар шалгараад байгаа юм. Шөвгийн дөрвийн ам авах ёслолын үеэр Дархан аварга Н.Батсуурь улсын заан Б.Бат-Өлзийг амлан авлаа. Ингээд улсын арслан Б.Орхонбаяр улсын заан М.Лхагвагэрэлтэй учраа тааран барилдах юм.