Баян ходоодны дааганы унаач Б.Батхишиг: Өмнө нь олон удаа түрүүлж цолоо дуудуулж байсан. Баян ходоодонд орж цолоо дуудуулах ялгаагүй юм байна

Баян ходоодны дааганы унаач Б.Батхишиг: Өмнө нь олон удаа түрүүлж цолоо дуудуулж байсан. Баян ходоодонд орж цолоо дуудуулах ялгаагүй юм байна

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд 310 хүлэг бүртгүүлснээс Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, аймгийн Алдарт уяач Н.Болд-Өрнөхийн хул даага "баян ходоод"-ын эзэн болсон.

Б.Батхишиг “Энэ жил аймаг сумдын олон наадамд оролцож унасан даагаа түрүү магнайд хурдлуулсан. Харин “Их хурд”-д баян ходоодод орсон. Улсын баяр наадамд бас баян ходоодын эзэн боллоо. Би ердөөсөө ч гуниглаагүй, түрүүлж цолоо дуудуулах, баян ходоодод орж цолоо дуудуулах ялгаа байдаггүй юм байна” гэлээ.