Х.Ганхуяг: Улсын харцага цолны болзол хангасан  Ө.Батсуурьд хоёр өрөө орон сууц бэлэглэнэ

Х.Ганхуяг: Улсын харцага цолны болзол хангасан Ө.Батсуурьд хоёр өрөө орон сууц бэлэглэнэ

“Hera Holding” группийг үүсгэн байгуулагч Хассуурийн Ганхуяг Улсын баяр наадамд долоо давж харцага цолны болзол хангасан Архангай аймгийн Тариат сумын харьяат Ө.Батсуурийг хоёр өрөө орон сууцаар шагнахаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тэрбээр энэ шийдвэрээ тайлбарлахдаа Монголын үндэсний бөхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн, Архангай аймгийн Тариат сумаас төрсөн Улсын арслан Шагжийн Төмөрбаатар өөрийнх нь элэнц өвөө болохыг онцолсон юм. Мөн Ш.Төмөрбаатар арслан 1926 оны Улсын их баяр наадамд ес даван үзүүрлэж, тухайн үеийн домогт хүчтэн Буур Нацагийн Жамъян аваргатай хүч үзэн Улсын арслан цол хүртэж байсан бөгөөд Ардын хувьсгалын дараах шинэ цагийн үндэсний бөхийн түүхэнд Архангай нутгийн хүчтэнүүдийн бахархалт замналыг эхлүүлсэн нэгэн аж. Мөн тэрээр “Түүхийн гайхамшигт давхцал мэт 100 жилийн дараах Улсын баяр наадмаар Архангай аймгийн Тариат сумаас төрсөн, миний үүсгэн байгуулсан Hera Holding группын бөх Ө.Батсуурь харцага цолны болзол хангаж, нутгийнхаа нэрийг дахин дуурсгалаа. Тиймээс өөрийн зүгээс хоёр өрөө орон сууцыг бэлэглэж байгаадаа баяртай байна” хэмээжээ.




Өнөөдөр гахай өдөр

13 цагийн өмнө