СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Наадмын тасалбар зарна" гэх залилангийн зургаан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Наадмын тасалбар зарна" гэх залилангийн зургаан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ

Үндэсний их баяр наадам ойртож буйтай холбогдуулан "Наадмын тасалбар зарна" хэмээн цахим орчинд хуурамч зар байршуулж, иргэдийг залилан мэхэлсэн зургаан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна.

Энэ төрлийн залилангийн хэрэг сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгаа бөгөөд саяхан нэг иргэн цахим орчинд нийтлэгдсэн "Наадмын тасалбар зарна" гэх зарын дагуу зургаан ширхэг тасалбар худалдан авахаар 2.2 сая төгрөг шилжүүлэн залилуулсан хэрэг бүртгэгдсэн талаар цагдаагийн байгууллага мэдээлж байсан юм.

Иймд иргэдийг баталгаагүй цахим хаяг, танихгүй хувь хүнээс тасалбар худалдан авахгүй байх, урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байх, худалдагчийн мэдээллийг сайтар нягталж, зөвхөн албан ёсны эх сурвалжаас тасалбар авахыг зөвлөж байна. Мөн сэжигтэй зар мэдээлэлтэй таарсан, эсвэл залилангийн хохирогч болсон тохиолдолд нотлох баримтаа хадгалан, цагдаагийн байгууллагад яаралтай хандахыг анхаарууллаа.




Өнөөдөр луу өдөр

9 цагийн өмнө