ШУУРХАЙ: Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт оноосон хоёр жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгон өөрчиллөө

ШУУРХАЙ: Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт оноосон хоёр жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгон өөрчиллөө

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял оноосон юм. Харин тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдсан бөгөөд тэдний гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх өнөөдөр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа. 

ШУУД: 

Ингэхдээ, Анхан шатны шүүхээс Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт оноосон нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хорих ялыг, 40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө. Мөн шүүгчдэгч Б.Энх-Амгалангийн цагдан хоригдсон 243 хоногийн нэг хоногийг 15 мянган төгрөгөөр тооцож, 3.6 сая төгрөгийг торгох ялаас хасаж тооцох, мөн шүүгдэгч З.Энхболдын цагдан хоригдсон 74 хоногийн нэг хоногийг 15 мянган төгрөгөөр тооцож торгох ялаас хасаж тооцох шийдвэрийг шүүх гаргалаа.