Түүхийн хичээлээр хоёр, англи хэлний шалгалтад 36 шалгуулагч 800 оноо авчээ

Түүхийн хичээлээр хоёр, англи хэлний шалгалтад 36 шалгуулагч 800 оноо авчээ

Элсэлтийн шалгалтын явцын талаар Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат "Түүхийн хичээлээр улсын хэмжээнд 1513 шалгуулагч шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэнээс 1320 нь ирж шалгалтад орсон. Улсын хэмжээний ирц 87.3 хувьтай байна. Түүхийн шалгалтад хамрагдсан шалгуулагчдаас хоёр нь 800 оноо авсан. 

Англи хэлний шалгалтын тухайд, 33 201 шалгуулагч бүртгүүлсэнээс 31 619 шалгуулагч хамрагдсан. 95.2 хувийн ирцтэй байлаа. Багануур, Булган аймгууд хамгийн өндөр ирцтэй. Шалгалтын үр дүнгийн хувьд, улсын хэмжээнд 36 шалгуулагч 800 оноо авсан байна. 100 оноо бүтэн авсан гурван суралцагч байна.