АН-ын бүлэг "Орон сууцжуулалтын тухай" хуулийн төсөл дээр гурав хоногийн завсарлага авлаа

АН-ын бүлэг "Орон сууцжуулалтын тухай" хуулийн төсөл дээр гурав хоногийн завсарлага авлаа

Засгийн газраас 2026 оны зургаадугаар сарын 12-ны өдөр Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Уг төслийг холбогдох байнгын хороо хэлэлцэн дэмжээд байсан бөгөөд өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх товтой байв.

Гэвч УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуулийн төслийг намын бүлгийн хурлаар хэлэлцэж, нэгдсэн байр сууринд хүрэх шаардлагатай гэж үзэн УИХ-ын Дэгийн тухай хуульд заасны дагуу тав хоногийн завсарлага хүссэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хүсэлтийг хүлээн авч, ажлын гурав хоногийн завсарлага олголоо. Ингэснээр Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг түр хугацаанд хойшлогдож байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг төслийн талаар байр сууриа нэгтгэсний дараа хэлэлцүүлэг үргэлжлэх юм. Мөн АН-ын бүлэг Засгийн газраас өргөн барьсан Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөлд гурав хоногийн завсарлага авсан юм.