Баянзүрх дүүрэгт байрлах И-Март худалдааны төвд өнгөрөгч шөнө гарсан галыг унтараасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, "Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо И-Март худалдааны төвийн VI давхарт утаа гарч байна гэсэн дуудлага өчигдөр /2026.06.24/ өдрийн 22:39 цагт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний 10, 34, 63, 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, 23:25 цагт тархалтыг зогсоож, 00:15 цагт бүрэн унтраалаа. Алба хаагчдыг очиход 6 дугаар давхарт үйл ажиллагаа эрхэлдэг гал тогооны өрөөнд гал гарч байсан байна" гэжээ.