Өнөөдөр нутгийн баруун хагаст, маргааш нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +16...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +27...+32 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +19...+21 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.