Хэнтий аймгийн Баянхутаг сумын намын ахмад зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ

Хэнтий аймгийн Баянхутаг сумын намын ахмад зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамцаар ахлуулсан баг Хэнтий аймгийн Баянхутаг суманд ажиллалаа.

Энэ үеэр сумын намын ахмад гишүүд болох Алтанхуяг, Хөдөлмөрийн баатар Жамаадорж, Дэмбэрэл нартай уулзаж, Монгол Ардын намын даргын мэндчилгээг уламжиллаа.

Ахмад гишүүдийн ажил, амьдралын арвин туршлага, намын үйл ажиллагаа болон орон нутгийн хөгжлийн талаарх санал бодол, зөвлөмжийг нь сонсож, цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар ярилцав.

Мөн тус сумын намын гишүүд, дэмжигчидтэй хийсэн уулзалтаар Монгол Ардын намын үйл ажиллагаа, Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, төсөл, арга хэмжээ, Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл, танилцуулга хүргэв.

Мөн уулзалтад оролцсон намын гишүүд орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралын чанар, төрийн үйлчилгээ болон суманд тулгамдаж буй асуудлуудын талаар саналаа илэрхийлж, тэдгээрийг шийдвэрлэх боломжит гарц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан ярилцлаа.

Тус багийн бүрэлдэхүүнд Монгол Ардын намын даргын зөвлөх Г.Дашням болон холбогдох албаны хүмүүс ажиллаж, сумын намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт зохион байгуулан санал хүсэлтийг нь сонслоо.

Иргэд, намын гишүүдийн дуу хоолойг сонсож, бодит хэрэгцээ шаардлагад тулгуурласан шийдвэр гаргах нь орон даяар өрнөж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны гол зорилго юм.