УИХ-д суудалтай намын бүлгүүд өнөөдөр /2026.06.22/ хуваарийн дагуу хуралдана.
Тодруулбал, УИХ дахь АН, МАН-ын бүлэг өнөөдөр 10 цагт хуралдахаар байна. Мөн ХҮН намын зөвлөл хуралдах товтой байна. Хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх зарим хуулийн төслүүд дээр байр сууриа нэгтгэхээс гадна цаг үеийн улс төрийн асуудлуудыг авч хэлэлцэнэ.