СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Улсын дээд шүүх яаралтай журмаар хэлэлцэнэ

СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Улсын дээд шүүх яаралтай журмаар хэлэлцэнэ

СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Улсын дээд шүүх яаралтай журмаар хэлэлцэхээр болжээ. 

Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг өнөөдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 19-ний өдөр хийхээр товлосон байна. Нийт шүүгчийн хуралдаанаар Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд /нэг/ нэр дэвшүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны дэгд заасны дагуу яаралтай журмаар хэлэлцэх аж.