УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2026.06.17/ 14:00 цагаас хуралдахаар товлогдсон.
Өнөөдрийн хуралдаанаар дараах гурван хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Үүнд:
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал нарын гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг
- Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар, Х.Баасанжаргал нарын гишүүд өргөн мэдүүлсэн
- Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Тэмүүжин нарын гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг