Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан хүүхдийн төлөө “За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхэд багачуудыг усны ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор “Усыг Бүү Бас” нөлөөллийн аяныг зургаадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хүртэл хугацаанд өрнүүлж байна.
Улсын хэмжээнд 2021-2025 онд усны ослын улмаас 464 хүн буюу 359 нь том хүн, 105 хүүхэд амь насаа алдсан байна. Шадар сайдын 2026 оны 27-р тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдамж”-ийн хүрээнд иргэд осолдож болзошгүй гол нуурууд орчмын 399 байршил дагуу усны ослын хар цэгүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг идэвхжүүлэн ажиллана гэж мэдэгдлээ.