ФОТО: Энхтайваны гүүрэн дээрээс унасан автомашины жолоочоос 1.38 согтолтын зэрэг тогтоогдож, биеийн байдал хүнд байна

ФОТО: Энхтайваны гүүрэн дээрээс унасан автомашины жолоочоос 1.38 согтолтын зэрэг тогтоогдож, биеийн байдал хүнд байна

Цагдаагийн байгууллагад энэ оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Энэ дагуу шалгахад Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь согтуу (согтолтын зэрэг 1.38)-гаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гүүрнээс автомашинтайгаа унаж гэмтсэн байна. Тус жолоочийн хувьд эмнэлгийн байгуулагад хүргэгдсэн бөгөөд биеийн байдал хүнд байгаа гэж мэдээллээ. Одоогийн байдлаар Энхтайваны гүүрэн дэх явган хүний замын хашлага нурсан байгаа бөгөөд хашлага, хаалт хийгээгүй байгаа нь явган зорчигчид гүүрнээс унах эрсдлийг нэмэгдүүлж байна.

ФОТО: