Баяр наадмын бэлтгэлдээ гарсан Баянхонгор аймгийн бөхчүүдтэй тус аймгийн Засаг дарга, Үндэсний бөхийн холбооны тэргүүн Э.Энхбат нарын аймаг орон нутгийн удирдлагууд уулзан, амжилт хүслээ.
Монгол Улсын харцага Н.Золбоогоор ахлуулсан, Улсын арслан Э.Батмагнай, Улсын начин Б.Эрдэнэхүү, Улсын начин Д.Цэрэнтогтох нарын багтсан "Тэргүүн Богд" дэвжээний 80 гаруй бөхчүүд улсын баяр наадмын бэлтгэлээ Баянхонгор аймагт зургаадугаар сарын 25 хүртэл хангах аж. "Тэргүүн Богд" дэвжээний Улсын баяр наадмын бэлтгэлийн ахлах багшаар С.Мөнхдуулдах, туслах багшаар аймгийн арслан Т.Дүүрэнсаран, хүчний багш дасгалжуулагчаар аймгийн начин О.Намнанжанцан нар тус тус ажиллаж байна.
