УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Ө.Шижир нар  БНСУ дахь монгол оюутан, залуустай уулзана

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Ө.Шижир нар БНСУ дахь монгол оюутан, залуустай уулзана

БНСУ-д суралцаж, ажиллаж, амьдарч буй монгол оюутан, залуустай хийх уулзалт, хэлэлцүүлэг энэ сарын 26-нд зохион байгуулагдана.

Уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу, Ө.Шижир, С.Цэнгүүн нар оролцож, БНСУ-д суралцаж буй монгол оюутнуудын хөдөлмөр эрхлэлт, цагийн ажлын орчин, төгсөөд эх орондоо ажиллах боломж, карьерын хөгжил зэрэг асуудлаар санал бодлыг нь сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Мөн оюутан, залуус суралцах хугацаанд тулгарч буй хүндрэл бэрхшээл, бодит туршлага, санал хүсэлтээ нээлттэй хуваалцах боломжтой аж.

Зохион байгуулагчдын зүгээс БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч буй монгол оюутан, залуусыг уулзалтад идэвхтэй оролцож, үзэл бодол, санал хүсэлтээ илэрхийлэхийг урьжээ.

бичвэр нарын зураг байж магад