Ардчилсан намын ээлжит 4:11 мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл улс төр, эдийн засгийн нөхцөл байдал болон татварын шинэчлэлийн асуудлаар намын байр суурийг танилцууллаа.
Тэрбээр "Яг одоо Монгол Улсын эдийн засаг халуунтай байна. Халуурна гэдэг чинь үрэвсэл байна гэсэн үг. Иймэс АН-ын Бодлого судалгааны байгууллагын зүгээс татварын иж бүрэн шинэчлэлийн урьдчилсан байдлаар танилцуулах асуудал бэлэн болж байгаа. Манай нам 2006 онд эдийн засгийн шинэчлэлийн хүрээнд 4:10-ын татварын бодлогыг гаргаж ирж байсан. Өнөөдөр яг ийм иж бүрэн татварын бодлого ус агаар мэт хэрэгтэй байна. Тиймээс АН-ын зүгээс "Таван 5" буюу таван татварыг 5 хувь болгох ёстой гэдэг иж бүрэн бодлогын баримт бичиг дээр ажиллаад урьдчилсан байдлаар бэлэн болж байна. Үүнд,
- Нэмэгдсэн өртгийн албан татварыг 5 хувь
- Гаалийн татвар 5 хувь
- Цалингийн орлогын албан татварыг дээл хэмжээ 5-с хэтрэхгүй байх ёстой
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай холбоотой ноогдол ашгаа авч шинээр хөрөнгө оруулалт оруулах зэрэг татваруудыг 5 хувь болгох зэрэг бодлогыг урьдчилсан байдлаар бэлдэж байна.
МАН-ын зүгээс татварыг төсөв бүрдүүлэх, халамж тараах хэрэгсэл гэж үздэг бол Ардчилсан намын зүгээс хөрөнгө оруулалт ажлын байр, бүтээмжийг дэмжсэн бодлого гэж үздэг" гэлээ.
ВИДЕО: