Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг 5 сараар хасаж, Үндэсний их баяр наадамд зодоглох боломжгүй боллоо

Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг 5 сараар хасаж, Үндэсний их баяр наадамд зодоглох боломжгүй боллоо

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал болж, улсын арслан Р.Пүрэвдагва болон аймгийн арслан Я.Бумбаяр нарын ёс зүйн зөрчлийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хурлаар Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний ерөнхий дасгалжуулагч, улсын арслан Р.Пүрэвдагва нь МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 3.4.1 болон 3.4.6 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэв. Тодруулбал, үндэсний бөхийн нэр хүнд, жудаг ёс, ёс зүйг эрхэмлэх, мөн биеэ авч явах байдал, зан төлөв, харилцаа хандлагаараа тамирчны нэр хүндийг өндөрт байлгах үүргээ биелүүлээгүй хэмээн дүгнэжээ.

Иймд “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.5-д заасны дагуу Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн байна.

Мөн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан Я.Бумбаярыг дээрх дүрмийн мөн адил 3.4.1 болон 3.4.6 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцжээ. Улмаар “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.5 дахь заалтыг үндэслэн Я.Бумбаярын барилдах эрхийг нэг сарын хугацаагаар хасах шийтгэл ногдуулсан байна.




Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө