Нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

Нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

Цахилгаан шугам, тоноглолд засвар үйлчилгээ хийхтэй холбогдуулан өнөөдөр /2026.06.11/ нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар дүүргүүдэд цахилгаан түр хязгаарлана.

Хязгаарлалт 09.30-17.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд орон сууцны хороолол, гэр хорооллын хэсэг, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, үйлдвэр үйлчилгээний газрууд хамрагдаж байгаа юм. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан тасрах хугацаанд хэрэглээгээ урьдчилан зохицуулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас анхаарууллаа.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө