Зургаадугаар сарын 15-28-ны өдрүүдэд дараах байршилд халуун усыг 14 хоног хязгаарлана

Зургаадугаар сарын 15-28-ны өдрүүдэд дараах байршилд халуун усыг 14 хоног хязгаарлана

Улаанбаатар хотын дулаан хангамжийн төв магистраль шугамын засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд энэ зун 376 км урт дулааны шугам сүлжээнээс 16 гол магистраль шугамд засвар хийхээр төлөвлөжээ.

Засварын ажлыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд үндсэн бүх шугамд 8-9 хэсэгт хуваан гүйцэтгэх хуваарийг баталсан байна. Хуваарийн дагуу зургаадугаар сарын 15-наас 28-ныг хүртэлх хугацаанд дараах байршлуудад халуун усны хангамжийг 14 хоногийн хугацаанд түр хязгаарлаж, засварын ажил хийхээр болжээ.

Үүнд:

  • Жаргалан хотхон, БНСУ-ын Элчин сайдын яам, Нархан, Оддын хотхон орчмын хэрэглэгчид
  • Олимп хотхон, Баянмонгол хорооллоос 13 дугаар хороолол орчим, Нарантуул зах, Дүнжингарав хорооллын хэрэглэгчид
  • Маршал таун, Ривер гарден хороолол болон Их тэнгэр цогцолбор орчмын хэрэглэгчид
  • Сүнжин Гранд зочид буудал, Алтан тэвш хороолол орчмын хэрэглэгчид
  • АШУҮИС-ийн шинэ байр, Амгалан орчмын хэрэглэгчид
  • 15 дугаар хорооллын ЦТП-15 салаа, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг орчмын хэрэглэгчид
  • УДДТ-15-аас дулаан хангамж авдаг хэрэглэгчид