2026 оны Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчдын суудлын хуваарь зургаадугаар сарын 11-нд буюу маргааш гарна.
Шалгуулагчид eyesh.eec.mn цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-д бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч суудлын хуваариа авах боломжтой. Мөн QR кодтой бүртгэлийн хуудас, иргэний үнэмлэх болон шаардлагатай бусад баримт бичгээ хэвлэн бэлтгэхийг Боловсролын үнэлгээний төвөөс анхаарууллаа. Энэ жилийн Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25-28-нд улс даяар зохион байгуулагдах бөгөөд нийт 49,014 шалгуулагч бүртгүүлжээ.