Нийслэлийн гурван дүүрэг, Зуун мод суманд өнөөдөр цахилгаан хязгаарлана

Нийслэлийн гурван дүүрэг, Зуун мод суманд өнөөдөр цахилгаан хязгаарлана

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гаргасан хуваарийн дагуу өнөөдөр буюу зургаадугаар сарын 10-нд засвар үйлчилгээ хийхтэй холбоотойгоор нийслэлийн зарим хороо болон Төв аймгийн нэг суманд цахилгаан хязгаарлана.

Тодруулбал:

  • Хан-Уул дүүргийн 1, 2 болон 14 дүгээр хорооны зарим байршилд 09:30-17:00 цагийн хооронд,
  • Сүхбаатар дүүргийн 6, 8 дугаар хорооны зарим хэсэгт 10:30-17:00, 11:00-17:00 цагийн хооронд,
  • Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд 11:00-17:00 цагийн хооронд,
  • Төв аймгийн Зуунмод суманд 09:00-17:00 цагийн хооронд тус тус цахилгаан хязгаарлахаар төлөвлөжээ.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө