Энэ оны тавдугаар сард Монгол Улс 4.9 тэрбум ам.долларын бараа үйлчилгээ импортоор авчээ.
Импортоор нийлүүлэгдсэн барааны хамгийн их буюу 23.9 хувийг 1.2 тэрбум ам.доллар үнийн дүн бүхий нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. Импортын 7.9 хувь нь суудлын автомашин бөгөөд дурдсан хугацаанд суудлын 32,588 машин импортолсон нь өнгөрсөн жилийн мөн үеэс 42.1 хувь буурсан дүн гэж Гаалийн Ерөнхий Газраас мэдээлэв.