УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Засгийн газраас 2026 оны тавдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг авч хэлэлцлээ. Хуулийн төсөл боловсруулагчдын танилцуулгыг сонсож, байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Үүний дараа Эдийн засгийн байнгын хорооны гишүүд санал хураалт явуулахад олонхын саналаар уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Ингэснээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж байна.