УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар тогтов.
Сонсголыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Жавхлан удирдан явуулна. Монголбанк 2023 оны арванхоёрдугаар сараас хойш тэргүүн дэд ерөнхийлөгчгүй ажиллаж байна. Энэхүү албан тушаалд хамгийн сүүлд ажиллаж байсан Г.Дөлгөөн 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлсөн. Түүнээс хойш Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн шинээр томилохгүй байсаар өнөөдрийг хүрээд байгаа юм.