Ус, дулааны төлбөрөө хоёр сараас дээш хугацаанд төлөөгүй айл, өрхийн мэдээллийг энэ сарын 1-нээс зээлийн мэдээллийн санд бүртгэж эхэлжээ.
Тодруулбал, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ус, дулаанаар хангадаг 167 мянга гаруй айл өрхийн 15-20 хувь нь ус дулааны төлбөрөө төлдөггүй гэдгийг тус газрын инженер Ж.Пүрэвжамц мэдэгдлээ. Мөн тэрбээр, "Цахилгаан эрчим хүчийг айл айлаар нь тус тусад нь тасалж болдог. Гэтэл ус, дулааныг яг тухай айлаар нь тасалж болдоггүй. Тасалсан тохиолдолд байр, орц, тухайн давхрын айлаар ч юм уу хаагдах эрсдэлтэй. Ийм учраас иргэд төлбөрөө төлдөггүй" хэмээсэн юм. Тиймээс хоёр сараас дээш хугацаанд төлөөгүй айл өрхүүдийг зээлийн мэдээллийн санд оруулахаар болсон аж.