Монгол Улсаас Австрали улс руу зорчих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, 2025 оны эцсийн байдлаар 27 мянгад хүрсэн байна.
Эдгээр иргэд Австралийн төрөл бүрийн бизнесийн салбарт аж ахуйн нэгж байгуулан үйл ажиллагаа явуулж, зам тээвэр, барилга бүтээн байгуулалтын салбарт ажиллахын зэрэгцээ сурч хөгжиж буй. Гэвч сүүлийн үед иргэд оршин сууж байгаа улсынхаа хууль, эрх зүйн орчныг сайн мэдэхгүйгээс үүдэж аливаат гэмт хэрэгт өртөж, хохирогч болж байна. Мөн олон нийтийн газар ёс бус үйлдэж гаргаж, энэ үйлдэл нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, хилээр нэвтрэх үедээ хориглосон, хязгаарласан эд зүйлс нууцаар авч зорчих, сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөт мансууруулах бодисын хэрэглээ, мөрийтэй тоглоомд уруу татагдах, дунд болон их дээд сургуулийн өсвөр насны хүүхэд, залуусын олон нийтийн дунд зохисгүй үйлдэл гаргах, гэр бүлийн хүрээнд үйлдэгдэх хүчирхийлэл өртсөөр байна. Иймд Австралийн хууль тогтоомжийг сайтар сахин биелүүлэн, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос зайлсхийж, сэтгэл санаа, эрүүл мэнд, мөнгө санхүүгийн эрсдэлд орохоос өөрийгөө болон гэр бүл, найз нөхдөө сэргийлж, хүн бүр хичээж явахыг сэрэмжлүүлж байна.