Ж.Баярмаа: Эрх баригч нам ХХОАТ-ыг 1 хувь болгох боломжгүй гэсэн ч тэтгэвэр нэмэх асуудал ярьж байна

Ж.Баярмаа: Эрх баригч нам ХХОАТ-ыг 1 хувь болгох боломжгүй гэсэн ч тэтгэвэр нэмэх асуудал ярьж байна

"Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өөрийн байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр "Засгийн газраас 792 мянган төгрөгийн цалинтай иргэдээс 0 хувийн татвар авна гэж оруулж ирээд байгаа. Минийх бол бүгдээс нь 1 хувь. Алийг нь авах талын санал хураалт ажлын хэсэг дээр болох юм шиг байна. Нэг харамсалтай юм нь хууль санаачлагч өөрөө ажлын хэсэгт орж болдоггүй. Тэгэхээр нэг ёсондоо бид нарын гараас гараад явчихаж байна гэсэн үг юм.

Нэгтгээд хэлэлцье гэдэг санал дээр миний хувьд "Болохгүй ч юм байхгүй" гэсэн санал хэлсэн. Учир нь өндөр орлоготой иргэдийн үйл ажиллагаа, хөрөнгийн орлогыг бүгдийг нь 1 хувь болгосон гэж буруутгаад байгаа. Гэтэл цалингаас бусад орлого бол татварын 18 хувийг л бүрдүүлдэг юм.  Гэхдээ үнэхээр маш олон "баян" хүн хөнгөлөлтөнд хамрагдах гээд байгаа юм бол судалгаагаа харж байгаа ярилцаж болох юм гэдэг бодлоор хамтарч хэлэлцэх эсэхийг нь зөвшөөрч болох юм гэж хэлсэн. Нийгэм тэр аяараа нүдээ ширгэтэл хүлээж байгаа шүү дээ. Батлагдаж чадахгүй бол маш харамсалтай л юм болно" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

ВИДЕО: