Вьетнамын иргэн Монгол Улсын хилээр нууцаар нэвтэрч, Хятад руу гарах гэж байгаад баригджээ

Вьетнамын иргэн Монгол Улсын хилээр нууцаар нэвтэрч, Хятад руу гарах гэж байгаад баригджээ

Вьетнам улсын иргэд манай улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэж байгаад баригдах тохиолдол үе үе гардаг. 

Одоогоос хоёр жилийн өмнө БНСВУ-ын иргэн Н.В.Х нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр Хилийн цэргийн дугаар ангийн хариуцсан чиглэл, хилийн дугаар тэмдгийн зүүн талаар 250 метр газраар Монгол Улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу боомт бус газраар явганаар Монгол Улсаас хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэн гарах гэж байгаад хилчдэд баригдаж байсан юм. 

Тэгвэл энэ оны хоёрдугаар сард мөн Вьетнамын иргэн Өмнөговийн хилээр хууль бусаар гарах гэж байгаад баригдсан байна. Тодотговол, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэн Ch V нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хилийн шалган нэвтрүүлэх боомтгүй газраар 2026 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр нууцаар, зохих баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр нэвтрэн Бүгд Найрамдах Хяmад Ард Улс руу нэвтрэх гэж байгаад баригдсан байна. Улмаар тус хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.