Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Транс бус” ХХК-ийн 11-029 автобусны жолооч Ч.Энхтүвшинд зорчигчоос талархал илэрхийлжээ.
Тодруулбал, жолооч Ч.Энхтүвшинг ажил үүргээ гүйцэтгэх явцад зорчигчийн биеийн байдал муудаж ухаан алджээ. Жолооч эрүүл мэндийн байгууллагад шуурхай мэдээлэл өгч, түргэн тусламжийн эмч ирэх хүртэл зааврын дагуу анхан шатны тусламж үзүүлж, хүний амь аваран байна.