Урсац нь сэргэж байсан Улаанцутгалан хүрхрээ 10 хоногийн дараа дахин тасарчээ

Урсац нь сэргэж байсан Улаанцутгалан хүрхрээ 10 хоногийн дараа дахин тасарчээ

Монголын аялал жуулчлалын гол бүсүүдийн нэг, байгалийн өвөрмөц тогтоц бүхий Улаан цутгалан хүрхрээ дахин тасарсан талаар Усны газрын дарга З.Батбаяр мэдээлжээ.

ВИДЕО: 

Усны газрын дарга З.Батбаяр зургаадугаар сарын 4-ний өдөр хийсэн бичлэгээ нийтэлж, зуны эхэн сар гарч, голын гачиг урсацын үе дууссан байх ёстой энэ үед Улаан цутгалангийн урсац тасарсан байгааг онцолсон байна. Түүний хэлснээр хүрхрээ 10 орчим хоногийн өмнө мөн тасарч, удалгүй урсац нь сэргэсэн ч дахин тасарчээ. Тэрбээр “Ус голууд маань хайр халамж, хамгаалалт, хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг дахин дахин сануулж байна. Хүүхэд өвдөж халуурсан үед халуурч л байдаг гэж үл тоодоггүйтэй адил усны нөөц, гол мөрний асуудалд анхаарал хандуулах шаардлагатай” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Улаан цутгалан хүрхрээ нь Орхон голын сав газарт оршдог бөгөөд Монголын хамгийн алдартай хүрхрээнүүдийн нэг юм. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хур тунадасны горимын өөрчлөлт, усны нөөцийн асуудалтай холбоотойгоор урсац багасах, тасрах үзэгдэл давтагдах болсон талаар мэргэжилтнүүд анхааруулсаар байна.