Эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдээс авто зогсоолын төлбөр авахаа болино

Эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдээс авто зогсоолын төлбөр авахаа болино

Улаанбаатар хотод автомашины зогсоол хүрэлцээгүй байгаа энэ үед Эрүүл мэндийн яамнаас тус яамны харьяа төрөлжсөн нарийн мэргэжлийн болон нийслэлийн харьяа эмнэлгүүдийн зогсоолыг эмнэлгээр үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй болгохоор ажиллаж байна.

Энэ талаар ЭМ-ийн сайд Э.Батшугар “Эмнэлгийн зогсоолыг нээлттэй орхивол ойролцоох орон сууцны оршин суугчид машинаа тавиад алга болно. Яг эмнэлэгт үзүүлэхээр яарч сандарсан иргэд машинаа байрлуулах зогсоолгүй болдог. Тиймээс эмнэлгийн зогсоол руу нэвтрэхдээ автомашины улсын дугаараа таниулж, цагдаад бүртүүлнэ. Гарахдаа тухайн эмнэлэгт үзүүлснийг нотлох баримтыг уншуулбал төлбөр тооцохгүй. Гэхлээ эхний 2-3 цаг үнэ төлбөргүй байх тодорхой цагийн хязгаар тогтоох зохицуулалтыг ойрын үед нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэв.