Өнөөдөр хулгана өдөр

Өнөөдөр хулгана өдөр

Аргын тооллын 6 сарын 7, Адъяа гараг. Билгийн тооллын 22, Чөдөр одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 4:54-20:48.

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно.