Цэргийн цол, чимэг олгох барилдаанд аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож түрүүлжээ

Цэргийн цол, чимэг олгох барилдаанд аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож түрүүлжээ

Цэргийн цол, чимэг олгох 35 дахь удаагийн "Бүх цэргийн наадам 2026" аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан өчигдөр /2026.06.06/ боллоо. 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-014 анги, Юү Эл И ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Эбэг ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож түрүүлжээ. Тэрбээр “Бадрангуй” чимэг нэмсэн бол Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Ажнай корпораци, "Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн начин Батхуягийн Гончигсүрэн үзүүрлэж “Цэргийн заан” цол хүртсэн байна.

Харин Их шөвөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, АПУ ХК-ийн бөх, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар “Хичээнгүй” чимэг,  Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Азийн Идэр Цамхаг ХХК, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан П.Хүрэлбаатар “Цогт” чимэг нэмлээ. 

Түүнчлэн Дунд шөвөгт аймгийн арслан Г.Мөнхбаяр “Өлзийт”,  аймгийн арслан Ө.Батсуурь “Өсөх”, аймгийн арслан Б.Цагаанбанди “Өсөх”, аймгийн харцага Б.Ренчинжүгдэр “Өсөх” чимэг тус тус нэмсэн байна.