Өнөөдөр, маргааш /2026.06.7-8/-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна.
Тодруулбал, маргааш буюу энэ сарын 08-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 09-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 10-11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +10...+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +26...+31 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 9-нөөс нутгийн зүүн хагаст бага зэрэг дулаарна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.