“Good boys” хамтлагийн дуучин Э.Мөнхбаатарын нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

“Good boys” хамтлагийн дуучин Э.Мөнхбаатарын нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

"Good boys” хамтлагийн дуучин Э.Мөнхбаатар буюу Muba лайв бичлэг хийж байгаад амиа хорлож нас барсан байж болзошгүй байгаа.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Цагдаагийн байгууллагад Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутагт байрлах …тоот байрнаас эрэгтэй хүн боомилсон байдалтай байна гэх дуудлага мэдээлэл 2026 оны тавдугаар сарын 31-ний өдөр 19.00 цагт бүртгэгдсэн. Дуудлагын дагуу шалгахад 30 настай, эрэгтэй М нь хоолойгоо боосон байдалтай нас барсан байсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэх тодруулгыг өгсөн байдаг.

Тэгвэл "Good boys” хамтлагийн дуучин Э.Мөнхбаатарын нас барсан шалтгааныг тодруулах мөрдөн шалгах ажиллагаа өдгөө ч үргэлжилж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн амь хохирогч нь амиа хорлосон гэх нөхцөл байдал тогтоогвол, үүнд нь хэн нэгэн нөлөөлсөн үү, эсвэл ямар шалтгаанаар амиа хорлох болов гэдгийг тогтоох ажиллагаа хийгддэг байна. 

Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйл. Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх

1.Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Энэ хуульд заасан "гэр бүлийн хамаарал бүхий харилцаа" гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно гэх заалт байдаг аж. 




Өнөөдөр гахай өдөр

6 цагийн өмнө