10 дугаар хороололд мотоцикл автомашины араас мөргөсөн осол гарч, жолооч нь гэмтэн эмнэлэгт хүргэгджээ

10 дугаар хороололд мотоцикл автомашины араас мөргөсөн осол гарч, жолооч нь гэмтэн эмнэлэгт хүргэгджээ

Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын урд талын автозамд мотоцикл болон автомашин мөргөлдсөн зам тээврийн осол өнөөдөр гарчээ. 

Тодруулбал, "Машины араас мотоциклтой хүн мөргөсөн байна" гэх дуудлага, мэдээлэл 2026 оны зургаадугаар сарын 4-ний өдрийн 19:16 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Honda маркийн мотоцикл жолоодож явсан эрэгтэй Mercedes-Benz маркийн автомашинтай мөргөлдсөн осол гарсан байна. Ослын улмаас мотоцикл автомашины ар хэсэгт хавчигдан ихээхэн эвдэрч, зам дээр эд ангиуд нь тарсан байдалтай байжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр мотоциклын жолоочийг эмнэлгийн байгууллагад хүргэн эмчилгээ хийж байгаа бөгөөд ослын шалтгаан, нөхцөл байдлыг Тээврийн цагдаагийн албанаас үргэлжлүүлэн шалгаж байна.