“Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалайг яллагдагчаар татан үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ

“Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалайг яллагдагчаар татан үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ

Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайн дүү “Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалайг АТГ-аас шалгаж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор түүнийг хойшлуулшгүйгээр 48 цаг саатуулаад байгаа. 

Тэгвэл прокуророос Т.Мөнхдалайг яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Харин Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх уг хүсэлтийг өнөөдөр хэлэлцэхээр товлоод байгаа аж. “Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалайг АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл буюу нийтийн албан тушаалтан хахууль авах, 18.6 дугаар зүйл буюу мөнгө угаах гэсэн зүйл ангиар мөрдөн шалгах эхэлсэн гэх мэдээлэл байгаа. 

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.