Цэцэрлэг сургуулийн амралт эхэлж буйтай холбоотой ГССҮТ-өөс мэдээлэл өглөө.
ГССҮТ-ийн Хүүхдийн тасгийн эмч Т.Батнаран “ ГССҮТ-ийн яаралтай тусламжид хоногт л 200 гаруй хүүхэд тусламж үйлчилгээ авч байна. Түлэгдэлтийн хувьд бага насны хүүхдүүд түлхүү өртөж байна. Он гарснаас хойш хагас жилийн хугацаанд 1300 орчим хүүхэд зөвхөн түлэгдэлтээс болж эмнэлэгт хандсан байна. Үүний ихэнх хувийг халуун тогооны түлэгдэлт эзэлж байна. Мөн улирал дагаад хүүхдүүд гэртээ байгаатай холбоотой хүүхдүүд гэмтэж ирэх нь элбэг байна. Тиймээс бага насны хүүхдийг гэрт нь орхихгүй, хүүхдийг хүүхдээр нь харуулж гадагш гаргахгүй байх хэрэгтэй. Мөн цахилгаан дугуй, мопедноос болж маш хүнд гэмтэж ирж байна” гэв.