Н.Номтойбаяр: Цооногт унаж эндсэн охины нэрээр "Хотулангүнж" нэртэй уул уурхайн хяналт шалгалтыг улсын хэмжээнд эхлүүлнэ

Н.Номтойбаяр: Цооногт унаж эндсэн охины нэрээр "Хотулангүнж" нэртэй уул уурхайн хяналт шалгалтыг улсын хэмжээнд эхлүүлнэ

Өнөөдөр /2026.06.03/ Улсын Онцгой комиссын нэгдүгээр хуралдаан болж  саяхан уурхайн цооногт унаж амь насаа алдсан гурван настай охиныг аврах ажиллагаа зэрэг асуудлын талаар хэлэлцсэн. Тэгвэл Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр УОК-ын нэгдүгээр хурлаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Ний нуугүй хэлэхэд энэ хариуцлагагүй байдлын цаана системчлэгдсэн авлигал байдаг юм байна лээ. Ашиг сонирхлын зөрчилтэй маш олон нөхөд өндөр албан тушаал дээр сууж байна. Энэ хүмүүс уул уурхайг шалгах ажлын хэсэгт багтаад явна гэж байхгүй. Бүгдийг нь чөлөөлөх, халах ажлыг би хийнэ. Ийм эмгэнэлтэй, ноцтой үйл явдлын араас нүд аньж, чихээ таглаж хариуцлагагүй байдлаас хэн ч зугтахгүй. Уучлаарай, ямар ч таньдаг хүн байсан надад хамаагүй.

Амиа алдсан охины эцэг, эхийн зөвшөөрөлтэйгээр "Хотулун гүнж" нэртэй АҮЭБЯ, БОУАӨЯ, ЦЕГ-ын хамтарсан хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлж байна. Одоогоор улсын хэмжээнд хэчнээн нүх, сүв байна гэж хэлэх боломжгүй байна. Эцсийн дүндээ, дандаа хуурамч бичиг баримт бүрдүүлж, хяналт хариуцлагын тогтолцоо алдагдсан байна" гэв.