"God of War" тоглоомын шинэ цувралд "Улаан сахиус" хэмээн алдаршсан Жамсран бурхны дүрийг амилуулжээ

"God of War" тоглоомын шинэ цувралд "Улаан сахиус" хэмээн алдаршсан Жамсран бурхны дүрийг амилуулжээ

Алдарт "God of War" цувралын шинэ түүхийг өгүүлэх "God of War: Laufey" төсөлд Монгол, Төвөдийн буддын шашны догшин сахиус, дайны бурхан Бэгз (Begtse Jamsaran) дүр болон гарч ирсэн нь геймерүүдийг гайхшрууллаа.

Кратос болон Атреусын ертөнц Скандинавын домгоос хальж, Азийн домгийн бурхдаар өргөжин тэлж буйн тод илрэл хэмээн тоглоом бүтээгчид үзэж байгаа юм. Домогт өгүүлснээр Бэгз буюу Улаан Жамсран бурхан нь улаан нүүртэй, хуяг дуулга агссан, дайснуудынхаа зүрхийг сугалан авдаг маш догшин дүр төрхтэй бөгөөд энэ нь "God of War" тоглоомын зэрлэг, ширүүн уур амьсгал болон тулааны хэв маягт гайхалтай зохицсон дүр болж байгаа аж.