Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын 2026 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн Б/84 дүгээр тушаалаар Нийслэлийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргаар П.Билгүүнийг томилжээ.
П.Билгүүн нь бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн бөгөөд ажлын гараагаа хувийн хэвшилд эхлүүлсэн байна. Тэрбээр өмнө нь худалдаа, маркетингийн салбарт менежер, захирлын түвшний албан тушаал хашиж байсан бөгөөд Ардчилсан намын Олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан. Түүнчлэн 2026 оноос Үндэсний бодлогын зөвлөл болон Ардчилсан намын бүлгийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай юм.