Нийслэлийн Хан-Уул дүүргийн III хороонд шинээр баригдаж буй барилгын гадна байрлах хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн 15:54 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 болон 14 дүгээр ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, гал түймрийн тархалтыг 16:09 цагт зогсоосон байна. Одоогоор алба хаагчид галыг бүрэн унтраахаар ажиллаж байгаа бөгөөд гал түймрийн улмаас учирсан хохирол, шалтгааны талаар мэдээлэл гараагүй байна. Уг асуудлын талаар эргэн мэдээлэх болно.
ВИДЕО: