Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төсөл болон Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцсэн билээ. Энэ талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Маш энгийнээр тайлбарлавал энэ хоёр хууль маань арга билиг хоёр шиг эв эеийг дэмжсэн хоёр хууль. Банкны тухай хууль бол санхүүжилт талыг дэмжсэн хууль, нөгөө талд орон сууцжуулалтыг тухай хууль буюу нийлүүлэлтийг дэмжсэн хуулийн төсөл. Монгол улсын орон сууцжуулалтын салбарт нийт хүн амын дунд хамгийн их яригдсан асуудлуудыг цогцоор нь шийдсэн хууль болж байна гэдгийг хэлэх нь зүйтэй.
Орон сууцжуулалтын банк бол тусгай зориулалтын төрөлжсөн банк юм. Тийм учраас арилжааны банкуудтай өрсөлдөхгүй. Төр харин зорилтот бүлгийн болон бага дундаж орлоготой иргэд, залуу гэр бүлүүдэд дэмжлэг олгох зорилготой хуулийн төслийг оруулж байна. Өнгөрсөн хугацаанд 2013 оноос өнөөг хүртэлх ипотекийн зээлийн судалгааг эргэж харах ёстой гэж бодсон. Өнгөрсөн хугацаанд 11 их наяд төгрөгийн 140 гаруй мянган өрхөд олгосон. Гэвч өнөөдөр орон сууцад орох хүсэлтэй 47 мянган өрх улсын хэмжээнд байна. 6,6 орчим их ная төгрөгийн хүлээлттэй байна. Мөн энэ 13 жилийн хугацаанд нийлүүлэлт талыг нь орхигдуулжээ. Нийлүүлэлт тал дээр газар чөлөөлөлт, дэд бүтцийн асуудлууд дээр төрөөс тодорхой хэмжээнд орж дэмжлэг үзүүлж ажиллах ёстой. Ялангуяа орон сууцны үнэ 2030 он гэхэд орхон сууцны үнэ м .кв тутамдаа 10-11 сая төгрөг болох нөхцөл байдал үүссэн тул дээрх хоёр хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлж УИХ-д өргөн барих болсон" хэмээлээ.